OTP код
OTP кодоо SMS, имэйлээр илгээж, нэг API-аар шалгана
Нэг удаагийн кодыг WeSend үүсгэж, хэрэглэгчид илгээж, зөв эсэхийг шалгана. Та код хадгалах, оролдлого тоолох, хугацаа хянах шаардлагагүй.
ДАН-аар баталгаажмагц 200 кредит бэлгээр авна. Sandbox-оор API-г үнэгүй туршина.
- SMS-ээр нэг код
- 80₮
- Имэйлээр нэг код
- 10₮
- Кодын тэмдэгтийн тоо
- 4-8
- Анхдагч хүчинтэй хугацаа
- 5 минут
Хоёр хүсэлтээр холбогдоно
Кодоо илгээлгээд, хэрэглэгчийн оруулсан кодыг шалгуулна. Бусдыг нь WeSend хариуцна.
Код илгээх
Дугаар өгвөл SMS-ээр, имэйл хаяг өгвөл имэйлээр очно. Хариуны id-г хадгалаад дараагийн алхамд ашиглана.
curl -X POST https://dev-api.wesend.mn/v1/verify \
-H "Authorization: Bearer $WESEND_API_KEY" \
-H "Content-Type: application/json" \
-d '{
"to": "99112233"
}'Код шалгах
Хэрэглэгчийн оруулсан кодыг илгээнэ. Зөв бол approved төлөв буцаж, буруу бол үлдсэн оролдлогын тоо ирнэ.
curl -X POST https://dev-api.wesend.mn/v1/verify/0b9c1a52-6f0e-4d8b-9a3c-2f1e5d7c8a90/check \
-H "Authorization: Bearer $WESEND_API_KEY" \
-H "Content-Type: application/json" \
-d '{
"code": "482913"
}'OTP кодыг хаана ашигладаг вэ?
Хэрэглэгч тухайн дугаар, хаягийн жинхэнэ эзэн гэдгийг шалгах шаардлагатай бүх алхамд.
Бүртгэл баталгаажуулах
Шинэ хэрэглэгчийн утас, имэйл хаяг үнэн эсэхийг бүртгүүлэх үед нь шалгана.
Нэвтрэх, 2FA
Нууц үгний дараа утсанд очсон кодыг асууж, бүртгэлийн хамгаалалтыг нэмэгдүүлнэ.
Нууц үг сэргээх
Нууц үгээ мартсан хэрэглэгчийг утас эсвэл имэйлд очсон кодоор таньж, нууц үгийг нь шинэчилнэ.
Гүйлгээ, захиалга батлах
Төлбөр, захиалга, чухал өөрчлөлтийг хийхийн өмнө хэрэглэгчээр кодоор батлуулна.
Кодын аюулгүй байдлыг WeSend хариуцна
Өөрөө хийхэд амархан алдаа гардаг хэсгүүд API-д аль хэдийн шийдэгдсэн.
Код хэш хэлбэрээр хадгалагдана
Код WeSend дээр зөвхөн хэш хэлбэрээр хадгалагдах тул та өөрийн системд код хадгалах шаардлагагүй.
Таах оролдлогоос хамгаална
Нэг кодыг 5 удаа буруу оруулбал хүчингүй болно. Нэг хүлээн авагч 24 цагт нийт 10 удаа л буруу код оруулж болно.
Шинэ код хуучныг хүчингүй болгоно
Хэрэглэгч кодоо дахин авахад өмнөх хүлээгдэж буй код нь шууд хүчингүй болно. Хугацаа дууссан кодыг ч хүлээж авахгүй.
Нэг дугаарын хязгаар
Нэг хүлээн авагч руу анхдагчаар 10 минутад 5, 24 цагт 20 мессеж явна. Кодын алдаа, халдлагаас болж кредит үрэгдэхгүй.
Өөрийн системд тохируулна
Хүсэлтэд зөвхөн хүлээн авагч заавал хэрэгтэй. Бусад бүх талбар сонголттой.
- code_length
- Кодын урт, 4-8 тэмдэгт. Анхдагч нь 6.
- code_type
- Зөвхөн тоо, зөвхөн үсэг, эсвэл үсэг ба тоо холимог.
- ttl
- Хүчинтэй хугацаа, 60-600 секунд. Анхдагч нь 300.
- locale
- Мессежийн хэл: монгол эсвэл англи.
- brand
- Мессежийн эхэнд орох нэр, 20 тэмдэгт хүртэл.
- fallback_email
- Оператор SMS-ийг хүлээн аваагүй үед кодыг энэ хаяг руу илгээнэ.
OTP кодын үнэ
Баталгаажуулалтад нэмэлт төлбөр байхгүй. Код нэг хэсэгтэй SMS, эсвэл нэг имэйлийн үнээр очно.
Сарын суурь хураамж байхгүй. Бүх үнэ НӨАТ орсон.
Үнийн дэлгэрэнгүйг үзэх- SMS-ээр нэг код
- 80₮
- Имэйлээр нэг код
- 10₮
- SMS-ээр 1,000 код
- 80,000₮
OTP кодын түгээмэл асуулт
Олон хүнд нэг дор мэдэгдэл, сурталчилгаа илгээх бол масс мессежийн хуудсыг үзээрэй.
Масс мессеж илгээхЭхний мессежээ өнөөдөр илгээгээрэй
ДАН-аар баталгаажмагц 200 кредит бэлгээр авна. Sandbox-оор API-г үнэгүй туршина. Төлбөрийн мэдээлэл шаардахгүй.