Бүх оператор руу SMS
Монголын найман операторын дугаар руу илгээнэ. Операторыг дугаарын эхлэлээр WeSend өөрөө тодорхойлох тул та зөвхөн дугаараа өгнө.
Эхний төсөлд 7 хоногийн туршилт, 400 кредит дагалдана.
Жишээ: API хүсэлт илгээхэд хүлээн авагчийн утсанд мессеж очно.
SMS, имэйл, баталгаажуулах код нэг түлхүүр, нэг кредитийн үлдэгдлээр ажиллана.
Монголын найман операторын дугаар руу илгээнэ. Операторыг дугаарын эхлэлээр WeSend өөрөө тодорхойлох тул та зөвхөн дугаараа өгнө.


Кодыг WeSend үүсгэж, илгээж, шалгана. Та код хадгалах шаардлагагүй.
Текст болон HTML имэйл. Илгээгчийн нэр, хариу авах хаягаа өөрөө тохируулна.
Дугаар, хаягийн жагсаалтаа оруулаад илгээнэ. Мессеж бүрийн төлөв, зарцуулсан кредит түүхэнд хадгалагдана.
Монгол Улсад олон хүнд зэрэг SMS илгээхэд Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон зургаан оронтой тусгай дугаар шаардлагатай. Операторууд зөвхөн ийм дугаарыг зөвшөөрөгдсөн жагсаалтдаа бүртгэдэг.
Зарим хямд үнэтэй үйлчилгээ
Зардлаа бууруулахын тулд хувь хүний хэрэглээний олон дугаарыг ээлжлэн ашигладаг. Үнэ хямд боловч оператор ийм илгээлтийг илрүүлмэгц дугаарыг хаадаг.
WeSend
157010 тусгай дугаар, шаардлагатай бүх зөвшөөрлөө авч, операторуудтай гэрээ байгуулсан. Мессеж тань операторын албан ёсны сувгаар дамжина.
Амжилттай хүргэлт
99.99%
Тусгай дугаар авахын тулд зохицуулах хороонд хүсэлт гаргаж, оператор бүртэй гэрээ байгуулдаг. WeSend үүнийг таны өмнөөс хийсэн тул та бүртгүүлээд шууд илгээж эхэлнэ.
Энгийн REST API. Хүсэлт, хариу бүгд JSON тул ямар ч хэл, ямар ч системээс холбогдоно.
WeSend-ийн MCP серверт холбосон AI тань талбар, хязгаар, алдааны кодыг таамаглахгүй, одоогийн заавраас уншина.
claude mcp add --transport http wesend https://wesend.mn/mcpcurl -X POST https://dev-api.wesend.mn/v1/sms \
-H "Authorization: Bearer $WESEND_API_KEY" \
-H "Content-Type: application/json" \
-d '{
"to": "99112233",
"text": "Tanii zahialga batalgaajlaa. #1042"
}'{
"id": "0b9c1a52-6f0e-4d8b-9a3c-2f1e5d7c8a90",
"status": "sent",
"channel": "sms",
"to": "99112233",
"parts": 1,
"credits": 70,
"balance": 330
}Алдаа, саатал, халдлагаас үүсэх зардлыг WeSend таны өмнөөс хязгаарлана.
Оператор хүлээн аваагүй мессежийн кредит таны үлдэгдэлд шууд буцна.
Оператор мессежийг хүлээн аваагүй үед WeSend өөр сувгаар дахин илгээнэ.
Кодын алдаа, халдлагаас болж нэг хүн рүү хэт олон мессеж явахаас сэргийлнэ.
Төсөл бүр өөрийн кредит, API түлхүүр, түүхтэй. Гишүүдээ имэйлээр урина.
Эхний төсөлд 7 хоногийн туршилт, 400 кредит дагалдана.
API түлхүүр үүсгээд хүсэлт илгээнэ, эсвэл самбараас шууд илгээж үзнэ.
ДАН-аар баталгаажиж, суурь хураамжаа төлснөөр дурын дугаар, имэйл хаяг руу илгээнэ.
Сарын суурь хураамж дээр илгээсэн мессежийнхээ кредитийг л төлнө.
Кредит авснаас хойш 365 хоног хүчинтэй. Суурь хураамжийг хэдэн сараар нь урьдчилан төлбөл хөнгөлөлттэй.
Үнийн дэлгэрэнгүйг үзэхСард ойролцоогоор
99,900₮
Нэг SMS-д латин үсгээр 150, кирилл үсгээр 60 тэмдэгт багтана. Үүнээс урт мессеж хоёр, гурван SMS болж тооцогдоно.
Эхний төсөлд 7 хоногийн туршилт, 400 кредит дагалдана. Төлбөрийн мэдээлэл шаардахгүй.