Самбараас, код бичихгүйгээр
- Харилцагчдаа гараар, CSV эсвэл Excel файлаас нэмнэ
- Бүх харилцагч, ангилал эсвэл шошгоор сонгож илгээнэ
- Илгээх цагаа урьдчилан товлоно
- Мессеж бүрийн төлөв, зарцуулсан кредит түүхэнд хадгалагдана
Масс мессеж
Хямдрал, мэдэгдэл, сануулгаа харилцагчдынхаа утсанд нэг дор хүргэнэ. Жагсаалтаа Excel, CSV файлаас оруулаад самбараас илгээнэ, эсвэл API-аар системээсээ илгээнэ.
ДАН-аар баталгаажмагц 200 кредит бэлгээр авна. Sandbox-оор API-г үнэгүй туршина.


Нэг мессежийг олон хүн зэрэг авах шаардлагатай бүх тохиолдолд.
Шинэ бараа, хямдрал, урамшууллаа худалдан авагчиддаа нэг дор мэдэгдэнэ.
Цагийн хуваарь, салбарын өөрчлөлт, техникийн засварын талаар бүх хэрэглэгчдээ мэдээлнэ.
Төлбөрийн хугацаа, гэрээний сунгалт зэргийг харилцагчдадаа цагт нь сануулна.
Сургалт, уулзалт, арга хэмжээний урилга, цагийн өөрчлөлтөө оролцогчдод хүргэнэ.
Код бичихгүйгээр самбараас илгээх, эсвэл өөрийн системээс автоматаар илгээх аргаа сонгоно.
curl -X POST https://dev-api.wesend.mn/v1/sms/bulk \
-H "Authorization: Bearer $WESEND_API_KEY" \
-H "Content-Type: application/json" \
-d '{
"to": [
"99112233",
"88112233",
"90112233"
],
"text": "Ene 7 honogt buh baraa 20% hyamdraltai."
}'Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл зэрэг операторыг дугаарын эхлэлээр WeSend өөрөө тодорхойлох тул жагсаалтаа оператороор нь хуваах шаардлагагүй.
Нэг илгээлтэд Mobicom-д латинаар, бусад операторт кириллээр гэх мэт оператор бүрт өөр текст бичиж болно.
Mobicom олон хэсэгтэй SMS хүргэдэггүй. Тиймээс урт мессежийг WeSend үгийн завсраар хувааж, тусдаа SMS-үүд болгон дараалан илгээнэ.
ONDO, Lime дугаар руу очих мессежээс холбоос хасагдаж хүргэгдэнэ. Мессежийн утгаа холбоосгүйгээр ойлгомжтой бичээрэй.
Оператор мессежийг хүлээн аваагүй үед WeSend өөр сувгаар дахин илгээнэ. Энэ суваг холбоос дамжуулдаггүй тул холбоос хасагдаж очно. Илгээгдээгүй мессежийн кредит буцна.
Нэг SMS-д латин үсгээр 155, кирилл үсгээр 65 тэмдэгт багтана. Үүнээс урт мессеж хэд хэдэн хэсэг болж тооцогдох тул мессежээ богино, латинаар бичвэл зардал буурна.
Сарын суурь хураамж байхгүй. Шинэ жил, Цагаан сар, Наадам зэрэг өдрүүдэд операторууд тарифаа нэмэгдүүлдэг тул SMS-ийн кредит үржүүлэгчээр нэмэгдэнэ. Mobicom дугаарт урт мессеж үгээр хуваагдах тул хэсгийн тоо зөрж болно.
Үнийн дэлгэрэнгүйг үзэхНийт ойролцоогоор
100,000₮
Нэг SMS-д латин үсгээр 155, кирилл үсгээр 65 тэмдэгт багтана. Үүнээс урт мессеж хоёр, гурван SMS болж тооцогдоно.
Хүлээн авагчаа хүндэтгэж, дугаарынхаа нэр хүндийг хамгаалах энгийн дүрмүүд.
Хэрэглэгчээ кодоор баталгаажуулах бол OTP кодын хуудсыг үзээрэй.
OTP код илгээхДАН-аар баталгаажмагц 200 кредит бэлгээр авна. Sandbox-оор API-г үнэгүй туршина. Төлбөрийн мэдээлэл шаардахгүй.