Ашигласан хэмжээгээрээ төлнө

Сарын суурь хураамж дээр илгээсэн мессежийнхээ кредитийг л төлнө. Бүх үнэ НӨАТ орсон.

Суурь хураамж

19,900₮ / сар

Дурын дугаар, имэйл хаяг руу илгээх эрхийг нээнэ. API, самбар, багийн гишүүд, мессежийн түүх бүгд багтсан.

Урьдчилан төлөхөд хөнгөлөлттэй

  • 5%

    3-5 сар

  • 10%

    6-7 сар

  • 15%

    8-11 сар

  • 20%

    12 сар

Илгээлтийн үнэ

Нэг SMS
70₮70 кредит
Нэг имэйл
5₮5 кредит
Баталгаажуулах код
SMS эсвэл имэйлийн үнээр

Нэг SMS-д латин үсгээр 150, кирилл үсгээр 60 тэмдэгт багтана. Үүнээс урт мессеж хоёр, гурван SMS болж тооцогдох бөгөөд нэг мессеж хамгийн ихдээ 5 SMS-тэй тэнцэнэ.

Кредит

  • 1 кредит = 1₮
  • Нэг удаад 5,000 кредитээс эхлэн авна
  • Авснаас хойш 365 хоног хүчинтэй
  • Хугацаа нь ойр дуусах кредит эхэлж зарцуулагдана
  • Илгээгдээгүй мессежийн кредит автоматаар буцна
  • Худалдан авсан кредитийг мөнгөөр буцаан олгохгүй, өөр төсөлд шилжүүлэхгүй

Баярын тариф

Үүрэн операторууд Шинэ жил, Цагаан сар, Наадам зэрэг өдрүүдэд SMS-ийн тарифаа нэмэгдүүлдэг. Тэр өдрүүдэд SMS-ийн кредит үржүүлэгчээр нэмэгдэнэ. Имэйлд хамаарахгүй.

Баярын тарифын тухай унших

Төлбөрийн хэрэгсэл

  • QPay

    Бүх банкны аппликэйшнээр төлнө

  • Storepay

    Storepay аппаар хувааж төлнө

  • Pocket

    Pocket аппаар хувааж төлнө

  • Дансаар шилжүүлэх

    Банкны апп, интернэт банкаар шилжүүлнэ

Storepay, Pocket-оор 100,000₮-өөс дээш дүнг хувааж төлнө.

Сарын төлбөрөө тооцоолох

Сард илгээх SMS1,000
Сард илгээх имэйл2,000
Суурь хураамж
19,900₮
SMS, 1,000 ш
70,000₮
Имэйл, 2,000 ш
10,000₮

Сард ойролцоогоор

99,900₮

Нэг SMS-д латин үсгээр 150, кирилл үсгээр 60 тэмдэгт багтана. Үүнээс урт мессеж хоёр, гурван SMS болж тооцогдоно.

Эхний төсөлд 7 хоногийн туршилт, 400 кредит үнэгүй дагалдана.

Үнийн талаарх асуулт

Туршилтын 7 хоногт болно. Энэ хугацаанд зөвхөн өөрийн баталгаажуулсан утас, имэйл рүү илгээнэ. Бусад хүлээн авагч руу илгээхийн тулд суурь хураамж идэвхтэй байх шаардлагатай.

Үгүй. Шинэ хугацаа одоогийн хугацааны төгсгөлөөс үргэлжилнэ.

Кредит хүчинтэй хугацаандаа хэвээр хадгалагдана. Суурь хураамжаа сунгасны дараа үргэлжлүүлэн ашиглана.

Тийм. Энэ хуудсан дахь бүх үнэ НӨАТ орсон дүн.

Болно. «Өөрийн домэйн» нэмэлт үйлчилгээг суурь хураамж дээрээ сарын 9,900₮-өөр нэмж авна. Имэйл тань өөрийн домэйн хаягаас очиж, харилцагчийн бичсэн хариу самбарын «Ирсэн хариу» хэсэгт орно. Хариуг самбартаа хүлээн авах боломж зөвхөн энэ үйлчилгээтэй төсөлд нээгдэнэ.

Үгүй. Код SMS-ээр очвол нэг SMS-ийн, имэйлээр очвол нэг имэйлийн кредит зарцуулагдана.

Эхний мессежээ өнөөдөр илгээгээрэй

Эхний төсөлд 7 хоногийн туршилт, 400 кредит дагалдана. Төлбөрийн мэдээлэл шаардахгүй.