Үйлчилгээний нөхцөл
Сүүлд шинэчилсэн: 2026.10.12
WeSend-ийг ашиглахад баримтлах нөхцөлийг энд товч, ойлгомжтой байдлаар тодорхойллоо.
1. Ерөнхий зүйл
WeSend нь SMS, имэйл илгээх, хэрэглэгчийг нэг удаагийн кодоор баталгаажуулах API болон самбар бүхий үйлчилгээ юм.
WeSend нь «Дижитал Шоп Дот Мн» ХХК-ийн үйлчилгээ бөгөөд тус компани үйл ажиллагааг нь эрхлэн хариуцна. Энэхүү нөхцөлд «WeSend» гэснийг тус компани гэж ойлгоно.
Та бүртгүүлж, үйлчилгээг ашигласнаар энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
2. Бүртгэл ба төсөл
- Үйлчилгээг 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн болон Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу бүртгэгдсэн хуулийн этгээд ашиглана.
- Бүртгэлийн мэдээллээ үнэн зөв оруулж, өөрчлөгдөх бүрд шинэчилнэ.
- Нууц үг, API түлхүүрээ бусдад дамжуулахгүй. Таны түлхүүрээр хийгдсэн илгээлтийг та хариуцна.
- Төслийн эзэмшигч тухайн төслийн гишүүд, төлбөр, илгээлтийг хариуцна.
3. Туршилт ба бүрэн эрх
Эхний төсөлд туршилтын хугацаа, туршилтын кредит дагалдана. Туршилтын үед зөвхөн өөрийн баталгаажуулсан утас, имэйл рүү илгээнэ.
Бусад хүлээн авагч руу илгээхийн тулд төслийн эзэмшигч ДАН-аар баталгаажиж, Үнэ хуудсанд заасан төлбөрийн нөхцөлийг хангасан байна.
4. Зөвшөөрөгдөх хэрэглээ
- Хүлээн авагчийн зөвшөөрөлгүйгээр сурталчилгааны мессеж илгээхгүй.
- Залилан, хууран мэхлэх, бусдын нэрийг барьсан агуулга илгээхгүй.
- Монгол Улсын хууль тогтоомжоор хориглосон агуулга илгээхгүй.
- Үйлчилгээний хэвийн ажиллагаанд саад учруулах, тогтоосон хязгаарыг тойрох оролдлого хийхгүй.
Эдгээрийг зөрчсөн тохиолдолд WeSend илгээлтийг зогсоох, бүртгэлийг түр эсвэл бүрмөсөн хаах эрхтэй.
5. Төлбөр ба кредит
- Илгээлтийн үнэ болон сарын суурь хураамжтай эсэхийг Үнэ хуудсанд харуулна. Бүх үнэ НӨАТ орсон дүн.
- Кредит нь WeSend-ийн үйлчилгээний төлбөрийг урьдчилан төлсөн нэгж бөгөөд зөвхөн SMS, имэйл илгээхэд зарцуулагдана. Кредит нь мөнгөн хөрөнгө, цахим мөнгө, виртуал хөрөнгөд тооцогдохгүй.
- Кредит нь худалдан авсан төсөлдөө харьяалагдаж, зөвхөн тухайн төслийн илгээлтэд зарцуулагдана.
- Кредит авснаас хойш тогтоосон хугацаанд хүчинтэй. Хугацаа дууссан кредит хүчингүй болно.
- Илгээгдээгүй мессежийн кредит тухайн төслийн үлдэгдэлд кредит хэлбэрээр автоматаар буцна.
- Үүрэн операторууд тарифаа нэмэгдүүлдэг баярын өдрүүдэд SMS-ийн кредит үржүүлэгчээр нэмэгдэнэ.
Төлбөр, нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд «Холбоо барих» хэсэгт заасан хаягаар хандана уу.
6. Буцаан олголт
Төлбөр төлөгдсөн даруйд үйлчилгээ идэвхжиж, кредит төслийн үлдэгдэлд ордог тул төлсөн төлбөрийг буцаан олгохгүй.
- Худалдан авсан кредитийг ашигласан эсэхээс үл хамааран буцаан олгохгүй.
- Төсөлд үлдсэн кредитийг бэлэн мөнгө, дансны шилжүүлэг, цахим мөнгө, криптовалют зэрэг виртуал хөрөнгө болон өөр ямар ч хэлбэрээр буцаан авах, солих боломжгүй.
- Кредитийг өөр төсөл, өөр бүртгэл болон гуравдагч этгээдэд шилжүүлэх, худалдах, бэлэглэх боломжгүй.
- Төлсөн суурь хураамж, нэмэлт үйлчилгээний төлбөрийг ашиглаагүй хугацаанд нь тооцож буцаан олгохгүй.
- Хүчинтэй хугацаа нь дууссан кредитийг сэргээхгүй, буцаан олгохгүй.
- Төсөл эсвэл бүртгэлээ устгасан, үйлчилгээг ашиглахаа больсон, энэхүү нөхцөлийг зөрчсөний улмаас бүртгэл хаагдсан тохиолдолд үлдсэн кредит хүчингүй болох бөгөөд нөхөн олговор олгохгүй.
Монгол Улсын хууль тогтоомжид өөрөөр заасан тохиолдолд тухайн хуулийн заалтыг баримтална.
7. Таны илгээх агуулга ба мэдээлэл
- Мессежийн агуулга, хүлээн авагчийн жагсаалтыг та бүрдүүлэх бөгөөд тэдгээрийн үнэн зөв, хууль ёсны байдлыг та хариуцна.
- Хүлээн авагчийн утасны дугаар, имэйл хаягийг ашиглах зөвшөөрлийг та өөрөө авсан байна.
- WeSend таны мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалахыг Нууцлалын бодлогод тодорхойлсон.
8. Оюуны өмч
WeSend-ийн нэр, лого, программ хангамж, API болон заавар баримт бичиг нь тус компанийн өмч юм. Үйлчилгээг ашиглах эрх нь эдгээрийг хуулбарлах, өөрчлөх, өөрийн нэрээр түгээх эрхийг олгохгүй.
9. Үйлчилгээний хүртээмж
Мессежийг хүргэх ажиллагаа үүрэн оператор, имэйлийн үйлчилгээ үзүүлэгчээс хамаарна. Мессежийн «илгээгдсэн» төлөв нь оператор хүлээн авсныг илтгэх бөгөөд хүлээн авагчийн төхөөрөмжид хүрсний баталгаа биш.
WeSend үйлчилгээг сайжруулах, засвар хийх зорилгоор түр зогсоож болно.
10. Хариуцлагын хязгаар
- Үүрэн оператор, имэйлийн болон төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, интернэтийн сүлжээний доголдол, давагдашгүй хүчин зүйлээс үүдсэн саатал, алдагдлыг WeSend хариуцахгүй.
- Үйлчилгээг ашигласнаас үүдсэн шууд бус хохирол, алдагдсан ашиг орлогыг WeSend хариуцахгүй.
- WeSend-ийн буруугаас илгээгдээгүй мессежийн хувьд хүлээх хариуцлага нь тухайн илгээлтэд зарцуулагдсан кредитийг төслийн үлдэгдэлд буцаан олгохоор хязгаарлагдана.
11. Нөхцөлийн өөрчлөлт, маргаан шийдвэрлэх
Энэхүү нөхцөлийг шинэчилж болох бөгөөд шинэчилсэн хувилбарыг энэ хуудсанд нийтэлнэ. Үйлчилгээг үргэлжлүүлэн ашигласнаар шинэчилсэн нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.
Хэрэглэгч болон WeSend-ийн хооронд маргаан гарвал эхлээд харилцан тохиролцож шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Тохиролцоонд хүрээгүй маргааныг Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
Энэхүү нөхцөлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу тайлбарлаж, хэрэгжүүлнэ.
12. Холбоо барих
Асуулт, санал хүсэлт, гомдлоо доорх хаягаар ирүүлнэ үү. Бид ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд хариу өгнө.
- Компани
- «Дижитал Шоп Дот Мн» ХХК
- Имэйл
- [email protected]
- Утас
- +976 7070-7010
- Хаяг
- Галакси Тауэр, 4005 тоот, Хан-Уул дүүрэг, Махатма Гандигийн гудамж, Улаанбаатар, 17011
- Ажлын цаг
- Ажлын өдрүүдэд 10:00-17:00