API заавар

SMS илгээх

Нэг дугаар руу шууд, эсвэл олон дугаар руу багцаар SMS илгээнэ.

POST/v1/sms

Нэг дугаар руу илгээнэ. Хариу ирэхэд мессеж операторт хүлээлгэн өгөгдсөн байна.

Биеийн талбарууд

tostringзаавал
8 оронтой дугаар. +976, зай, зураастай байж болно. Дэмжигдэх дугааруудыг доороос харна уу.
textstringзаавал
Мессежийн агуулга. Хамгийн ихдээ 5 хэсэг.
curl -X POST https://dev-api.wesend.mn/v1/sms \
  -H "Authorization: Bearer $WESEND_API_KEY" \
  -H "Content-Type: application/json" \
  -d '{
  "to": "99112233",
  "text": "Tanii zahialga batalgaajlaa. #1042"
}'
Хариу200 OK
{
  "id": "0b9c1a52-6f0e-4d8b-9a3c-2f1e5d7c8a90",
  "status": "sent",
  "channel": "sms",
  "to": "99112233",
  "parts": 1,
  "rate_multiplier": 1,
  "credits": 80,
  "batch_id": null,
  "error": null,
  "created_at": "2026-10-06T08:15:30.000Z",
  "sent_at": "2026-10-06T08:15:31.000Z",
  "balance": 4920
}

Оператор мессежийг хүлээн аваагүй бол 502 provider_failed буцаж, кредит буцаагдана. Алдааны id талбарт амжилтгүй мессежийн дугаар байна.

ONDO, Lime дугаар руу, мөн бусад оператор мессежийг хүлээн аваагүй үед WeSend өөр сувгаар илгээнэ. Энэ суваг холбоос дамжуулдаггүй тул мессеж доторх холбоос (https://…, www.…, example.mn/…) хасагдаж хүргэгдэнэ. Мессеж зөвхөн холбоосоос бүрдсэн бол илгээхгүй, 502 provider_failed буцна.

Дэмжигдэх дугаарууд

Дугаарын эхний оронгоор операторыг тодорхойлно. Доорх эхлэлтэй 8 оронтой дугаар руу илгээнэ.

ОператорДугаарын эхлэл
Mobicom85, 94, 95, 99, мөн 5050-5099, 5550-5599
Skytel69, 90, 91, 92, 96
Unitel80, 86, 88, 89, мөн 5000-5049
G-Mobile78, 83, 87, 93, 97, 98
ONDO60, 66, мөн 8181
Lime72
Toki5500-5549 (Unitel-ийн сүлжээ)
KAOS505 (Mobicom-ийн сүлжээ)

Өөр эхлэлтэй дугаар (суурин утас, гадаад дугаар гэх мэт) 422 unsupported_number алдаа буцаана. Кредит хасагдахгүй.

Хэсэг ба үнэ

Урт мессеж хэд хэдэн хэсэг болж тооцогдоно. Үнэ = хэсгийн тоо × нэг хэсгийн кредит × баярын үржүүлэгч.

АгуулгаНэг хэсэг
Зөвхөн латин үсэг, тоо, энгийн тэмдэгт150 тэмдэгт
Кирилл үсэг, эможи, эсвэл [ \ ] ^ { | } ~ болон урвуу хашилтын (`) аль нэг орсон60 тэмдэгт

Кирилл мессеж латинаас 2.5 дахин үнэтэй тусна. 5 хэсгээс урт мессеж 422 message_too_long алдаа буцаана. Эможи 2 тэмдэгтээр тооцогдоно.

Олон дугаар руу илгээх

POST/v1/sms/bulk

Нэг агуулгыг 1,000 хүртэл дугаар руу илгээнэ. Мессежүүд дараалалд орж, ар талд илгээгдэнэ.

Биеийн талбарууд

tostring[]заавал
1-1,000 дугаар. Давхардсан дугаарыг нэг болгоно.
textstringзаавал
Бүх хүлээн авагчид очих агуулга.
curl -X POST https://dev-api.wesend.mn/v1/sms/bulk \
  -H "Authorization: Bearer $WESEND_API_KEY" \
  -H "Content-Type: application/json" \
  -d '{
  "to": [
    "99112233",
    "88112233",
    "95112233"
  ],
  "text": "Shine baraa irlee! shop.mn"
}'
Хариу202 Accepted
{
  "id": "5d2a7c1e-93b4-4f6a-8e0d-b1c2d3e4f5a6",
  "status": "processing",
  "channel": "sms",
  "total": 3,
  "sent": 0,
  "failed": 0,
  "credits": 240,
  "created_at": "2026-10-06T08:15:30.000Z",
  "completed_at": null,
  "balance": 4680
}
  • Багцын нийт кредитийг эхэнд нь нэг дор суутгана. Илгээгдээгүй мессеж бүрийн кредит буцна.
  • Нэг ч буруу эсвэл дэмжигдээгүй дугаар байвал хүсэлт бүхлээрээ 400 invalid_request болж, алдааны invalid талбарт буруу дугааруудыг (50 хүртэл) жагсаана. Юу ч илгээгдэхгүй, суутгагдахгүй.
  • Явцыг GET /batches/{id}-ээр шалгана.