API заавар
Sandbox
Холболт, кодоо мессеж илгээлгүй, кредит зарцуулалгүй туршина.
Sandbox түлхүүр (ws_test_…) нь үндсэн түлхүүртэй ижил хаяг, ижил шалгалт, ижил хариутай. Ялгаа нь мессеж хэнд ч очихгүй, кредит суутгагдахгүй. Хариу бүрт sandbox: true гэж тэмдэглэгдэнэ.
Sandbox нь ДАН баталгаажуулалт, суурь хураамж, кредитийн үлдэгдэл шаардахгүй бөгөөд туршилтын хугацаа дууссан ч ажиллана. Иймд бичиг баримт бүрдүүлэх зуураа холболтоо бэлэн болгож болно.
Түлхүүр үүсгэх
Самбарын API түлхүүр хэсэгт «Түлхүүр үүсгэх» дээр дарж, «Sandbox түлхүүр» төрлийг сонгоно.
curl -X POST https://dev-api.wesend.mn/v1/sms \
-H "Authorization: Bearer $WESEND_API_KEY" \
-H "Content-Type: application/json" \
-d '{
"to": "99112233",
"text": "Sain baina uu? WeSend-ees ilgeev."
}'{
"id": "0b9c1a52-6f0e-4d8b-9a3c-2f1e5d7c8a90",
"status": "sent",
"channel": "sms",
"to": "99112233",
"parts": 1,
"rate_multiplier": 1,
"credits": 80,
"batch_id": null,
"error": null,
"sandbox": true,
"created_at": "2026-10-06T08:15:30.000Z",
"sent_at": "2026-10-06T08:15:30.000Z",
"balance": 400
}credits нь бодит үед зарцуулагдах дүн. balance өөрчлөгдөхгүй.
Хүлээн авагч ба үр дүн
SMS шууд sent эсвэл failed болно. Имэйл, багц илгээлт эхлээд queued байж, нэг секундын дотор шийдэгдэнэ. Иймд төлөв шалгах кодоо ч туршиж болно.
Баталгаажуулалт
Sandbox-д баталгаажуулах код үргэлж тэгүүдээс бүрдэнэ: 6 оронтой бол 000000, 4 оронтой бол 0000. Буруу код, оролдлогын хязгаар, хугацаа дуусах нь үндсэн түлхүүртэй адил ажиллана. 99000001 руу эхлүүлвэл fallback_email руу шилжихийг туршина.
Дүрэм
- Нэг төсөл 24 цагт 1,000 хүртэл sandbox мессеж үүсгэнэ. Хэтэрвэл
429 rate_limitedбуцна. - Хүлээн авагч тус бүрийн хязгаар үндсэн түлхүүртэй адил, гэхдээ тусад нь тоологдоно.
- Sandbox түлхүүр зөвхөн sandbox мессеж, багц, баталгаажуулалтыг уншина. Үндсэн түлхүүр ч мөн адил зөвхөн өөрийнхөө төрлийг уншина.
- Нэг
Idempotency-Key-г sandbox болон үндсэн түлхүүрийн аль алинд нь ашиглахгүй. - Sandbox мессежүүд самбарын Мессежийн түүх хэсэгт «Sandbox» сонголтоор харагдаж, 30 хоногийн дараа устгагдана.
Бодитоор илгээхэд бэлэн болмогц WESEND_API_KEY-д үндсэн түлхүүрээ оруулахад хангалттай. Кодоо өөрчлөх шаардлагагүй.